Л.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар болжээ
1 цаг 40 минутын өмнө
Засгийн газрын хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж, улмаар хуулийн байгууллагад удаан хугацаагаар шалгуулж байгаа Л.Гансүхийн хэргийг замхруулж хаах арга сүвийг прокурорууд хайсаар байна. Уг нь АТГ-аас ялалчих гээд л үзээд байгаа хэрнээ прокурор дахиад мөрдөн байцаалт дутуу авагдсан байна гэдэг шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.Тэгвэл АТГ-аас хүлээж авахгүй, хангалттай баримт цугласан, нягталж шалгаад шүүхэд шилжүүлэх нь зөв хэмээн үзэж байгаа гэнэ. Ийнхүү олон хавтаст хэргийг мөрдөн байцаагч, прокурор хоёр бие биен рүүгээ шидэж, шийдэж чадахгүй явсаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хавтаст хэргийг хаах вий гэсэн хардлага байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment