Friday, April 24, 2015

Урьдчилсан шалгалтад 70 хувь нь бүдэрчээ

Урьдчилсан шалгалтад 70 хувь нь бүдэрчээ

Өчигдөр 13 цаг 45 минут

Энэ жил анх удаагаа их, дээд сургуульд элсэх иргэдээс монгол хэл, бичгийн урьдчилсан шалгалтыг авсан бөгөөд босго оноог нь 400 байхаар тогтоосон билээ. Шалгуулагчид заавал энэ босго оноонд хүрч байж зургаадугаар сард болох ЭЕШ-д хамрагдах эрхтэй болох байсан.

Тэгвэл өнгөрөгч сард болж өнгөрсөн энэхүү шалгалтад улс даяар орсон нийт шалгуулагчдын 80 гаруй хувь нь босго онооныхоо болзлыг биелүүлсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн сурагчдын 70 хувь нь уг шалгалтад тэнцээгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment