Архины албадан эмчилгээнд хамруулжээ
Өчигдөр 13 цаг 56 минут

Арга хэмжээнд хороо хариуцсан хэсгийн байцаагч нар нэг машинтайгаар оролцсон бөгөөд дүүргийн 1, 2, 3, 11, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх согтуурах донтой этгээдүүд ихэвчлэн цуглардаг Ажилчны алдар талбай, 19-р хорооллын үйлчилгээний төв, 120 мянгатын 20, 21, 22-р байрууд, Арьс ширний үйлдвэрийн хашаа зэрэг газруудад эргүүл шалгалт зохион байгуулж нийт 28 этгээдийг саатуулах байранд хүлээлгэн өгч, 19 этгээдийн ар гэрээс албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт хүлээн авч, тэдгээрийг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэгт хамруулан Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандаж нийт 12 этгээдийг албадан эмчлүүлэх шийдвэр гаргуулан Төв аймгийн Баян суманд байрлах Согтуурах, мансуурах донтой этгээдтийг захиргааны журмаар албадан эмчилж, албадан хөдөлмөр хийлгэх төвд хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment