Thursday, April 23, 2015

Шатсан малын сэгийг устгахад 83 сая төгрөг шаардлагатай

Шатсан малын сэгийг устгахад 83 сая төгрөг шаардлагатай

1 цаг 20 минутын өмнө

Зүүн гурван аймаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгууд ой хээрийн түймрийн голомт болчихоод байгаа билээ. Хэдий ихэнх нутгийг хамарсан түймэр ассан ч өнөөдрийн байдлаар онцгойнхон, хилийн цэргийнхэн, жанжин штабынхан, нутгийн иргэд уйгагүй ажилласны үр дүнд галыг цурманд оруулаад байгаа юм.

Өчигдрийн байдлаар галын улмаас 2405 мал галд хуйхлагдаж шатаж үхсэн бол уг тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа аж. Тиймээс эл малын сэгийг устгахад 83 сая төгрөг шаардлагатай байгааг салбар хариуцсан яамнаас нь мэдэгдсэн.

Түүнчлэн гэр оронгүй болж, мал хуй, эд зүйлсээрээ хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар Улсын нөөцийн сангаас гэр болон мөнгийг гаргуулсан бол галын голомтод ажиллаж байгаа иргэдэд 22 сая төгрөгийн хоол хүнс, өвс тэжээл явуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment