Thursday, April 23, 2015

Хуурсан залуугийнхаа ухаалаг төхөөрөмжүүдийг живүүлэв

Хуурсан залуугийнхаа ухаалаг төхөөрөмжүүдийг живүүлэв

24 минутын өмнө

Нэгэн япон бүсгүй өөрийг нь мэхлэн хуурсан найз залуугаасаа өшөө авахын тулд түүний Apple ухаалаг төхөөрөмжүүдийг усан сан дотор живүүлж бахаа хангасан аж. Бүсгүй айфон, айпэд, макбүүк зэрэг цахим төхөөрөмжүүдийг нь усанд хийж зургийг нь аваад араар нь тавьсан залуу руу зургуудаа илгээжээ. Залуу ямар хариу барьсан нь тодорхойгүй үлдсэн ч тэрбээр хүлээж авсан гэрэл зургуудаа твиттер дэх хуудсан дээрээ нийтлэсэн байна.

Гэрэл зургийн дор 17 мянган хүн сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Твиттерийн хэрэглэгчдийн бодол хоёр хуваагдсан гэнэ. Зарим нь бүсгүйн үйлдлийг "жинхэнэ өшөө авалт" гэж үзсэн бол эрчүүд түүнийг эсэргүүцсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment