Wednesday, April 8, 2015

Майкл Жексон 9 настай хүүтэй гэрлэж байжээ

Майкл Жексон 9 настай хүүтэй гэрлэж байжээ

1 цаг 18 минутын өмнө


Попын хаан Майкл Жексон бараг зургаан жилийн тэртээ нас барсан ч хэвлэлээр үе үе түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, үйлдсэн гэмт хэргүүдийн зарим нэг зүйл шинээр сөхөгдөн гарч байгаа билээ. Өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршид Жексон 20 хохирогчийн амыг хаахын тулд 200 орчим сая доллар төлөхөд хүрсэн гэж өмгөөлөгчид өгүүлэв. Өнөөдөр Лос-Анжелес хотын шүүх нэгэн шийдвэрийг гаргах юм. Майкл Жексоны хоёр хохирогч нууцыг нь ил болгохгүй байхаар гэрээ хийсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж байгаа аж.
Уэйд Робсон, Жэймс Сафечак гэдэг залуучууд дуучин эрийн "хүчирхийлэл"-д автсан учраас поп одын өв хөрөнгөнөөс сэтгэл санааны нөхөн төлбөрөө гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа билээ.
 
Жэймс Сафечак Жексонтой анх 1987 онд танилцжээ. Тэгэхэд мань хүн найман настай байсан гэнэ. Өдгөө 36 настай Сафечак Майклтай нууцаар бэлгэдлийн хурим хийж байсан хэмээн ярьжээ. Ёслолын дараа Жексон түүнд гэрлэлтийн баталгаа, хуримын бөгж, тэдний мөнхийн хайр дурлалыг нотлох бусад эд зүйлсийг бэлэглэсэн аж. Цагтаа Жексоны дүү бүсгүй Латойя ахынхаа үйлдэж байгаа садар үйлдэлтэй эвлэрч чадахгүй байгаагаа илэрхийлж 1993 онд ярилцлага өгч байсан билээ. Тэрбээр ахынхаа өдүүлсэн гэмт хэргүүдийн талаар дуугүй байж чадахгүй гэж ярьсан юм.

Харин Уэйд Робсоныг Жексон долоон настай байхад нь хоргоож эхэлсэн байна. Хүүхэд насанд нь учруулсан энэ сэтгэлийн шарх түүнийг нийгмийн бүрэн эрхт гишүүн болгож чадаагүй учраас мань хүн Жексон талийгаач болсон ч гэсэн материаллаг шийтгэл хүлээх ёстой гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment