Wednesday, April 8, 2015

Дорнодод дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алджээ

Дорнодод дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алджээ

58 минутын өмнө

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Дэхт гэдэг газар 27 настай эрэгтэй Т гэгч тэсрэх бодисын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач хаягдал төмөр түүхээр гэрээсээ гараад буцаж ирээгүй аж. Түүний цогцос хогийн цэг орчмоос олдсон байна. Талийгаач байлдааны дэлбэрэх хэрэгсэл олж, тэр нь дэлбэрснээс амиа алдсаныг холбогдох байгууллагын ажилтнууд урьдчилан тогтоожээ.

Тус аймагт Халх голын дайнаас хойш Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан бөгөөд тэд нутаг буцахдаа хөдөө хээр байлдааны галт зэвсэг, тэсрэх бодис ил болон газарт булж орхисон гэдэг. Тиймээс иргэд газарт булж орхисон металл эдийг ухаж, оролдохгүй байхыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment