Wednesday, April 8, 2015

Прокурор, байцаагч хоёр хэргийг замхруулдаг уу?

Прокурор, байцаагч хоёр хэргийг замхруулдаг уу?

48 минутын өмнө

Хуулийнхан хуулийг завхруулж, гэмт хэрэгтнийг өөгшүүлж, толгойг нь илж, хэргээс мулталж чаддаг гэх яриа байдаг. Тэгвэл хэрэгт хяналт тавьсан прокурор, байцаагч хоёр хэргийг замхруулж байна гэсэн нэгэн гомдол байгаа юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудлын зам дээр өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд зам тээврийн ноцтой осол гарч, СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явсанаас зам хөндлөн гарч явсан 12 настай охин С-ийг мөргөж амийг нь хөнөөсөн юм.

Тэгвэл өдгөө энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа бөгөөд талийгаач охины ээж Ү.Оюунчимэг хэргийг үнэн бодитоор шийдэж өгөхийг хүсч, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ЦЕГ-ын даргад өргөдөл бичсэн байна. Харин энэ хэрэгт хяналт тавьсан прокурор н.Баасанхүү, байцаагч н.Ганболд хоёр мөн л том оврын автобусанд дайруулж амиа алдсан Т гэх хүний хэрэг дээр ажиллаж байсан юм байна.

Энэ талаар талийгаачийн охин Т.Хилийнцэцэг "Энэ яг манай хэрэг дээр ажиллаж байсан байцаагч, прокурор хоёр мөн байна. Манай аавын хэргийг бас ингэж завхруулж байгаа. Ичээсэй билээ" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment