Хятадууд харьд яваа иргэдээ тагнана
37 минутын өмнө
БНХАУ-ын засаг захиргаа гадаадад зорчиж яваа ард иргэдийнхээ үйл хөдлөлийг тагнаж эхэлсэн байна.Хятадын Аялал жуулчлалын үндэсний засаг захиргаа хэмээх байгууллага тус улсын иргэд хилийн чанадад нийтийн тээврээр зорчихдоо зөрчил гаргаж, аливаа хөшөө дурсгалыг гэмтээж, тухайн улсын ард иргэдийн ёс заншлыг дагахгүй, биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авч, мөрийтэй тоглоом тоглож байгаа явдлуудыг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Иймэрхүү асуудалд холбогдсон хүмүүсийн мэдээллийг Хятадын хууль сахиулах байгууллагуудад болон тус улсын гааль, хилийн алба, банкуудад өгөх аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment