Аваргын шинэ гэргий амаржина
Өнөөдөр 13 цаг 17 минут
Ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн сүмогийн Их аварга Д.Дагвадоржийн амьдрал дардан байсангүй ээ. Анхны хайртайгаа учирч, авааль гэргийгээ болгон авсан Г.Тамир гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй Монгол даяар сүр дуулиантай хурим найр хийж байсан тэдний амьдрал төгсгөл болсон билээ.Хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон тэд өрх тусгаарлаж, тусдаа амьдарч байгаагаа илэрхийлсэн бөгөөд аварга хүүхдүүдээ эцгийн хайраар дутаалгүй, үүрэг хариуцлагаа сайн биелүүлж байгаа гэсэн юм.
Авааль гэргийгээ төрхөмд нь буцаасан аварга хоёр дахь сонголтоо хийж, өөрөөсөө үе мултарсан, өвөрмөц нэртэй Б.Лагшми гэх бүсгүйг үлдсэн амьдралынхаа ханиар сонгоод байгаа юм. Түүний нялх гэргий хөл хүнд бөгөөд удахгүй амаржих юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment