Saturday, April 4, 2015

Э.Оюумааг найзууд нь яаруулж эхэлжээ

Э.Оюумааг найзууд нь яаруулж эхэлжээ

17 минутын өмнө

Эмэгтэй зохиолын дуучдын дунд зорсон мэт биетэй, зурсан мэт төрхтэй сайхан хүүхнүүдийн нэг нь яах аргагүй Э.Оюумаа юм. Тэрбээр нас 30 хол гарсан бөгөөд өдгөө хүртэл хүний хань, хүүхдийн эх бололгүй ганц бие ганхаж яваа билээ. Түүний найзууд болон их сургуулийн ангийн андууд нь бүгд гэр бүл зохиож, эмэгтэйчүүд нь хоёр хүүхдийн эх болцгоожээ.

Тиймээс найзууд нь Э.Оюумааг "Оройтож байна, одоо хань ижилтэй болох ажилдаа яаравчлах хэрэгтэй байна" хэмээн ятгаж, яаруулж эхэлсэн байна шүү. Дуучин бүсгүйн хувьд Ч.Бат-Эрдэнэтэй таван жил хамт амьдарсан ч тус тусынхаа замыг хөөцгөөсөн. Хамгийн сүүлд л гэхэд Хасар Жагаагийн бэр болох гэж байна гэсэн мэдээлэл гарч байсан ч энэ нь худлаа болсон юмдаг.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment