Канье Уэст аз жаргалтай нэгэн
1 цаг 17 минутын өмнө
Рэппер эр Канье Уэст өдгөө өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүнд тооцдог аж. Дуучин эрд 21 сартай Норт охин, Ким Кардашьян гэдэг эхнэр байгаа билээ. Гэр бүл бүтээснээр мань хүн зөв замд орж, амьдралын гол баяр баяслыг мэдрээд зогсохгүй бардам зангаа хаясан гэнэ шүү."Одоо надад гайхалтай эхнэр, дэндүү ухаалаг охин байна. Надад хоёр гол чиглэлд өсөж, дэвжих боломж олдсон. Үүнээс өмнө бол би бардам зантай нэгэн байлаа" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment