Sunday, April 5, 2015

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ажлаа өглөө

"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ажлаа өглөө

1 цаг 44 минутын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурийг авлигын хэргээр саатуулан хорьж байгаа билээ. Тэгвэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхбат ч мөн Тавантолгой төслийн хэлэлцээрт үргэлжлүүлэн оролцохоос татгалзаж, үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

М.Энхсайхан сайдын толгойлж буй ТТ гэрээний явц маш нууц байдалд явагдаж буй бөгөөд Б.Энхбат захирал ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн нь чухам юунаас болов оо гэдэг асуудал олны анхаарлыг татаж эхэлжээ.

Ийнхүү дээрхи компанийн удирдлагууд болон холбогдох хүмүүс хуулийн байгууллагад шалгуулдаг жишиг тогтсон тул эхнээсээ элдэв асуудлаас айж эхэлсэн бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment