Дэниел Крэйг хагалгаанд оржээ
Өнөөдөр 11 цаг 15 минут

Жэймс Бондын шинэ анги "Спектр" кинонд тоглох үеэрээ бэртэл авсан жүжигчин Дэниел Крэйгийн бие тавгүйрхсэн аж. Альпын нуруунд нэгэн аюултай үзүүлбэрийг хийх үедээ тэрбээр өвдгөн дээрээ эвгүй газардсан билээ. Иймд түүнд яаралтай мэс ажилбар хийхээс өөр аргагүй болжээ.
Үүнээс болж супертуршуул Жэймс Бондын тухай өгүүлсэн киноны зураг авалтыг хэсэг хугацаанд зогсоосон гэнэ. Гол дүрийн жүжигчнийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг эзгүйд киноны уран бүтээлчид Крэйгийн оролцоогүй хэсгүүдийн зураг авалтыг хийж байгаа аж. Тийм учраас кино товлосон хугацаандаа дэлгэцэнд гарах болно.
Жүжигчин эрд мэс ажилбарыг Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгт хийжээ. Хагалгаа амжилттай болсон гэнэ. Өдгөө Крэйгийн бие сайжирч байгаа бөгөөд энэ сарын сүүлээр ажилдаа орох боломжтой юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment