Thursday, April 2, 2015

Дэлхийн хамгийн алдартай зураач

Дэлхийн хамгийн алдартай зураач

51 минутын өмнө

Өнгөрсөн 2014 оны хамгийн нэр алдартай зураачаар Японы уран бүтээлч Яей Кушама тодорсон аж. Судалгаагаар сүүлийн зургаан жилийн хугацаанд толилуулагдсан үзэсгэлэнгүүдийн 73 хувьд нь эрэгтэй зураачдын бүтээлүүд тавигдаж байсан нь тодорхой болов.

Гэхдээ хамгийн олон үзэгчтэй байсан хүнээр эмэгтэй зураач тодорчээ. Кушамагийн бүтээлүүдийг АНУ-д л гэхэд өнгөрсөн жил хоёр сая хүн үзэж сонирхсон гэнэ.

Эхний гурав дотор бас нэг эмэгтэй байгаа нь Марина Абрамович. Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн галерейд тавигдсан түүний бүтээлүүдийг өдөрт 7120 хүн үзэж байжээ.

Яей Кушама өдгөө 86 настай билээ. 1977 оноос хойш тэрбээр өөрийн сайн дураар нэгэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт амьдран уран бүтээлээ туурвиж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment