Thursday, April 2, 2015

Эрлийн ажлыг зогсоожээ

Эрлийн ажлыг зогсоожээ

46 минутын өмнө

Өнгөрөгч сарын 29-нд 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг Зүүн-Энгэр гэдэг газар нутагладаг малчин А гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага 30-ны өдрийн 20:33 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч нэг машинтай, Цагдаагийн газрын гурван албан хаагч, нэг машинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 31-ний өдрөөс эрлийн ажлыг түр хугацаагаар зогсоосон бөгөөд цагдаагийн байгууллагын шугамаар эрэн сурвалжилж байгаа аж.

Мөн уржигдар 17:00 цагийн орчим Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэрс гэдэг газраас аймгийн төв рүү хоёр мотоциклтой гарсан иргэн О, О, М, Э, С нар цасан шуурганд төөрч, олдохгүй байгаа гэх дуудлагын дагуу сумын ИТХ-ын дарга, цагдаагийн хэсгийн төлөөгч нарын хамтарсан эрлийн бүлэг гарч, сумаас зүүн тийш 23 км зайтай Шавагтайн өвөлжөө гэдэг газар айлд байсныг олжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment