Thursday, April 2, 2015

Мөнгө нэхсэн эмч шийтгэл хүлээжээ

Мөнгө нэхсэн эмч шийтгэл хүлээжээ

41 минутын өмнө

Өнгөрөгч оны есдүгээр сарын 26-нд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаа нь Франц Улсын иргэнээс шинжилгээний төлбөрийг нэмж өгөхийг хууль бусаар санал болгожээ. Үйлчлүүлэгч нь тус төвийн даргын баталсан тушаалын хавсралтад заасны дагуу шинжилгээний төлбөр болох 15 мянган төгрөгийг тушаасан ч эмч Д.Цэвэлмаа "Нэмж бэлнээр 20 мянган төгрөг төлсөн тохиолдолд танаас шинжилгээг одоо авч болно. Үгүй гэвэл дараа долоо хоногт шинжилгээ хийлгээрэй" гэж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр нэхжээ.

Кабинетийн эмч Д.Цэвэлмаагийн уг үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйл болон Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн нь шалгалтын материал болон өөрийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдов.

Тиймээс холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг тус төвийн захирал Ч.Цэрэндагвад Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment