Цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй байна
36 минутын өмнө
Улсын хэмжээнд 24 цагаар ажилладаг цэцэрлэг тоотой хэдхэн байдаг бөгөөд тэдний нэг болох Нийслэлийн 70 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн тоо хэрээс хэтэрч ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.Уг цэцэрлэг норм стандартаараа бол нэг ангид 30-40 хүүхэд авах ёстой байтал нэг ангид 60 гаруй хүүхэд явж байгаа нь багш болоод эмч нарт хүндрэлтэй, ачаалалтай байгаа гэнэ. Түүнчлэн таван өдөр буюу ажлын өдрүүдэд хүүхдүүдээ өгдөг аав, ээжүүд баасан гаригийн орой эрт хүүхдээ ч авч чадахгүй байдаг талаар багш нь ярьж байна. Таван хоног энд хүүхдээ байлгасан хүмүүс эрт авъя гэж боддог баймаар.
Хэдий ажил төрөлтэй, зав зайгүй ч гэсэн хүүхдэдээ цаг гаргадаг эцэг, эхчүүд ховор байдаг талаар ярив. Ийнхүү улсын цэцэрлэг болоод хувийн цэцэрлэгийн хүүхдүүд ч заасан тооноос хэтэрч, мөн багш, сургагч нарын хүртээмж, хараа хяналт хүрэлцэхгүй байгаа энэ үед төрөөс цэцэрлэгээ нэмэгдүүлэх мөн боловсон хүчнээ сайн хүртээмжтэй бэлтгэж өгөх ёстой болоод байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment