Ченжүүд хулгайлсан толийг хямдаар худалдаж авдаг
52 минутын өмнө
Сүүлийн үед автомашины эд ангийг хулгайлах төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Тэр тусмаа Япон Улсад үйлдвэрлэсэн "Тоёота Приус" маркийн автомашины эд ангийг хулгайлах, улмаар зарж борлуулах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын эх сурвалж хэлэхдээ "Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш хулгайн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Ялангуяа автомашины толь, дугуй болон бусад эд ангийг хулгайлах төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Хоногт доод тал нь 5-8 хулгай бүртгэгддэг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өмнө нь үйлдэгдсэн ч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг таслан зогсоох чиглэлийн зарим арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг сарын хугацаанд зөвхөн "Приус-20" маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд нийт 66 толь алдагдсан болох нь тогтоогджээ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны төвүүдийн ченжүүд "Приус-20" маркийн автомашины оригиналь толийг 350 мянган төгрөгөөр зардаг юм билээ. Харин Хятадаас оруулж ирсэн гэх толийг дохиотой болон дохиогүйгээс нь хамаарч 250-350 мянган төгрөгөөр борлуулдаг аж. Харамсалтай нь, тэд ашиг хонжоо олох үүднээс хулгайн замаар орж ирсэн автомашины толийг 100 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэнэ. Цагдаагийн байгууллага автомашины сэлбэг зардаг ченжүүдээс гарал үүсэл нь тодорхойгүй 41 толийг хураан авсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment