Иргэдийг залилсан ээж, хүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэжээ
1 цаг 30 минутын өмнө
Төсөл нэрээр иргэдийг төөрөгдүүлж залилан хийдэг эх, хүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд өнгөрсөн 2012 оны тавдугаар сараас эхлэн иргэдийг орлоготой, хуримтлалтай болгох нэрийдлээр "Мөнгөн бороо", орон сууцтай болгох зорилгоор "Мөнгөн харш" зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх үүднээс сүлжээний маркетинг явуулж, давхардсан тоогоор 2284 иргэнийг залилсан байна. Ингэхдээ нэг иргэнээс 350 мянгаас нэг сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн О болон түүний хүү Г нарыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эл гэмт хэргийн талаар албаныхнаас тодруулахад "Иргэдийг залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан иргэн О, Г нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Тэд Багануур дүүрэгт "Гүн галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа "Анхны алхам", "Хамтдаа хөгжье" гэсэн төсөл хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн I хороо 38 дугаар байранд "Өү Си Эй Ти" ХХК-ийг үүсгэн байгуулж, өнгөрсөн оны зургаадугаар сараас "Мөнгөн бороо", "Мөнгөн харш" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймээс иргэд та бүхэн дээрх аргаар сүлжээний бизнес явуулах нь хуулиараа хориотой байдаг тул энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, гишүүнчлэлээр элсэхгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment