Долоон байгууллага хамтарсан шалгалт хийжээ
Өчигдөр 14 цаг 57 минут

Тус ажлын хэсэг нь УБ-Сүхбаатар аймаг, Баруун Урт сум-УБ чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй "Хараацайн жигүүр" ХХК, "Дарьганга өртөө" хоршоо, "Дайчин сүх" ХХК-ийн үйл ажиллагаатай нь танилцаж, тэдгээрээс холбогдох мэдээлэл, танилцуулга, тухайн чиглэлийн зорчигч урсгал, суудал ашиглалтын судалгаатай танилцаж дараах дүгнэлтийг гаргалаа.
Шалгалтаар "Дайчин сүх" ХХК нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан авто тээврийн хэрэгслийгхадгалах, техникийнүйлчилгээ, засвархийх, шатахуунтосолгооныболонашиглалтынбус эдматериалаархангах, техникийнхяналтыгзохионбайгуулжявуулахзэрэгавтотээврийнхэрэгслийнашиглалтынхугацаандтехникийнбүрэнбүтэнбайдал, найдвартай ажиллагаагхангахадчиглэгдсэнтехникийнбазохионбайгуулалтынаргахэмжээ болон 10.2.6-д "автотээврийнхэрэгслийнхэрэглээнийстандартынүзүүлэлт, шаардлагыг хангах" гэсэнзаалтуудыг хангаж ажиллаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд тогтоосон "их эрсдэлтэй" гэсэн эрсдлийн түвшинг бууруулах чиглэлээр тодорхой ажил хийгээгүйн улмаас өнгөрсөн 2014 онд 6 хүний амь насыг хохироосон асуудал гарсан билээ.
Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх,хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно", Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.6 дах "барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах"-ыг хориглоно гэсэн заалтуудыг үндэслэн "Дайчин сүх" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, "Дарьганга өртөө" хоршоонд 3 сарын хугацаатай үүрэг даалгавар өглөө. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment