Wednesday, April 8, 2015

Хэрцгий эцгийг хорьж байна

Хэрцгий эцгийг хорьж байна

27 минутын өмнө

Гэртээ согтуу эцэгтэйгээ хоёулахнаа үлдсэн гурван настай хүү модон сандлаар нүүр нүдгүй зодуулсны эцэст хүнд байдалтай ЭХЭМҮТ-д ирээд сэхэл авалгүй амиа алджээ. Энэ сарын 07-нд шөнө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд гарсан уг хэргийг өдгөө тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин хүүгээ хөнөөсөн хэрцгий эцэг Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан гэнэ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар төрсөн хүүгээ хөнөөсөн этгээд эхнэр, охин, талийгаач хүүгийнхээ хамт амьдардаг байсан аж.

Хэрэг гарах өдөр эхнэр, охин хоёр нь эзгүй байжээ. Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газраас эд мөрийн баримт болгож гурван хөлтэй модон сандал, гурван архины шилийг хурааж авсан байна. Монголд гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр оршсоор, бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүд золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь эмзэглэмээр асуудал болчихоод байна. Төмөр хаалганы цаана чимээгүй хүчирхийлэл цэцэглэсээр байх уу? Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүчтэй хууль, олон нийтийн хүчирхийллийн эсрэг масс хамгийн чухал байгааг өнгөрсөн удаад гарсан харамсалтай, жигшүүртэй хэргүүд гэрчилж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment