"Босоо хөх монгол"-ынхон хилээр гарах эрхгүй
15 минутын өмнө
"Бурхан халдун"-д аялж явсан өвөрмонгол иргэнийг сөхрүүлсэн асуудлаар "Босоо хөх монгол" хөдөлгөөний залуучууд, дэмжигчид хуулийн байгууллагад шалгуулж, байцаалт өгч байгаа. Тэдний зүгээс асуудлыг нягтлаагүй байж өөрсдийг нь буруутгаж, улмаар хотын мээр Э.Бат-Үүл өвөрмонголчуудаас уучлал гуйсан нь Хятадын хэвлэл мэдээллээр "Босоо хөх монгол"-ынхныг хэт даврагсад мэтээр ярихад хүргэсэнд гомдолтой байгаагаа хэлсэн юм.Түүнчлэн сөхөрч суусан өвөрмонгол залуу хийгээд хамт явсан хүмүүст нь "Босоо хөх монгол" хөдөлгөөнийхөн харин ч тусалсан төдийгүй хариуд нь тэд талархал илэрхийлсэн гэнэ. Тиймээс үнэн мөнийг хэлүүлэхээр сөхөрч суусан гэх залуугийн араас БНХАУ-ыг зорьсон ч тэдний хилээр гарах эрхийг хаасан байсан тул тэрхүү залуутай устаар ярьж баримт болгож авсан гэнэ. Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн "Босоо хөх Монгол" хөдөлгөөний найман иргэнийг хилээр гарахыг нь ийнхүү хориглоод байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment