Tuesday, April 14, 2015

Малайзад дахин нэг эмэгтэй амиа алдав

Малайзад дахин нэг эмэгтэй амиа алдав

1 цаг 1 минутын өмнө

Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулж, Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр, дөрөвдүгээр сарын 12-нд Монгол Улсын иргэн О нь амиа алдсан байна.

Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан гэх тайлбар өгсөн юм. Харин эл хэрэгт холбогдуулан монгол гурван оюутнаас байцаалт авч байгаа ажээ.

Малайзын цагдаа нарын ярьж буйгаар, тэднийг хамт архидаж байгаад улмаар маргалдаж нэг нь өндрөөс үсэрсэн байж магадгүй гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment