Tuesday, April 14, 2015

“Тайгам Алтай” компанийн барилгаас дөрвөн хүн унаж амиа алджээ

"Тайгам Алтай" компанийн барилгаас дөрвөн хүн унаж амиа алджээ

1 цаг 13 минутын өмнө

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой зогсонги байдалд орсон байсан барилгуудын ажил үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Дээрээс тоосго, төмөр, чулуу, мод унах вий гэсэн айдас ч ард түмний дунд бий болж байна.

Хамгийн гол нь барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, цаашлаад барилгачид өөрсдөө хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаггүйгээс болж барилгын осол гардаг, осол буурахгүй байна гэсэн тайлбарыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байгаа юм. Түүнчлэн барилгын осол гаргахад монгол хүний хэнэггүй зан байдал ихээхэн нөлөөлдөг байна.

Тухайлбал, байнга асуудал дагуулж, осол гаргадаг барилгын "Тайгам Алтай" компанийн барьж байсан барилгаас нийт дөрвөн хүн өнгөрсөн жил унаж амиа алдсан харамсалтай тоо байна. Амиа алдсан хүмүүс барилга дээр ажиллаж байхдаа өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байснаас ийнхүү өндрөөс болон лифтны нүх рүү унасан байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment