Wednesday, April 29, 2015

Хүчингийн хэрэг ихсэх хандлагатай байна

Хүчингийн хэрэг ихсэх хандлагатай байна

Өнөөдөр 14 цаг 11 минут

Урин дулаан цаг ирэхээр гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай болдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Зам тээврийн осол ихээр гарч байгаа бөгөөд хавар болохоор хүчингийн хэрэг нэмэх хандлагатай байдаг байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд цагдаагийн байгууллагад хүчингийн гурван хэрэг бүртгэгдсэн аж.

Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдийг охин хүүхдэдээ анхаарлаа хандуулж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Хүчингийн хэргийг ангилаад үзэхээр урин дулаан цагт болзооны хүчирхийлэл бүртгэгдэх тохиолдол байдаг байна. Тиймээс бага насны охидоо, өсвөр насны охид, хөвгүүдээ хаана, хэнтэй найзлаж, нөхөрлөж явааг ар гэрийнхэн болон багш нар нь анхаарах ёстой гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment