Thursday, May 7, 2015

Түүхэн хатдын дотоод сэтгэлийг бүжгийн хэлээр

Түүхэн хатдын дотоод сэтгэлийг бүжгийн хэлээр

Өчигдөр 16 цаг 15 минут

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид "Монголын их хатадын туульс" бүжгэн жүжгээ энэ сарын 12-нд толилуулахаар болжээ.

Уг тоглолтыг 2013 онд тайзнаа тавьж байсан бөгөөд 15 удаа 6000 гаруй үзэгчдэд хүргэсэн байна. Энэхүү бүжгэн жүжигт Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эх, төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргэнэ, Сорхугтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр өгүүлэх аж.

Түүхийн хуудаснаа төрийн түшээ болон мөнхөрсөн үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийг өгүүлэх бүжгэн жүжгийн гол дүрүүдэд Гоо маралд СТА С.Цэцгээ, Алунгоо эх-СТА Г.Уянга, Өүлэн эх-СТА Т.Ариунжаргал, Бөртэ хатанд СТА Т.Мөнхцацрал, Дөргэнэ-СТА Э.Номин, Сорхугтани хатанд СТА М.Бямбаа, Чимбайд Л.Энхболор, Самар-МУГЖ Ш.Одонтуяа, Мандухайд СТА Ж.Мандухай нар тус тус тоглох аж.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment