Зам дээрээс шуудайтай мөнгө олов
1 цаг 57 минутын өмнө
АНУ-ын Юта мужийн оршин суугч Дэн Кеннеди зам дээрээс өвөрмөц олдвор олжээ. Мань хүн Солт-Лэйк-Сити хотын зам дээр явж байтал өмнө нь давхиж явсан мөнгө тээвэрлэдэг хуягт машинаас томоо гэгчийн ягаан өнгөтэй шуудай унасан гэнэ. Гэнэтийн саад түүнийг зогсоход хүргэв.Сониуч эр автомашинаасаа буугаад шуудайг онгойлготол 50, 100 долларын дэвсгэрт бүхий гялгар ууттай олон боодол мөнгө байжээ. Гэвч шударга эр олдворын тухай цагдаа нарт мэдэгдсэн байна.
Мань хүн шуудайтай мөнгийг ажил дээрээ авч очоод цагдаа нарыг дуудсан аж. Дуудлагаар ирсэн нэгэн цагдаа алба хаах хугацаандаа анх удаагаа бэлэн мөнгөтэй шуудай зам дээр унасан тохиолдолтой таарч байгаа гэдгээ дуулгав. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment