Дүүгээ найз бүсгүйтэйгээ хардаж амийг нь хөнөөжээ
Өнөөдөр 11 цаг 19 минут
Төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг Төв аймгийн Зуунмод суманд гарчээ.Тодруулбал, өнгөрсөн сард тус сумын нутаг дэвсгэр болох тавдугаар хороонд оршин суух 26 настай Т гэртээ хоолойдоо хутгалуулж амиа алдсан аймшигтай хэрэг гарсан аж. Түүнтэй хамт байсан найз бүсгүй болох Э нь мөн хоолойдоо хутгалуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр ухаан орсоныхоо дараа гэмт хэрэгтний нэрийг цаасан дээр бичжээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр эл хэргийг талийгаачийн төрсөн ах 29 настай Б гэгч үйлджээ. Тэрбээр дүүгийнхээ найз бүсгүй Э-ээс болж энэхүү аймшигт хэргийг үйлдсэн гэнэ.
Учрыг тодруулбал, талийгаач Т нь төрсөн ах Б-ийн уулздаг, бүр сар гаруйн хугацаанд хамтран амьдарч байсан Э гэгч бүсгүйтэй уулзах болсноос үүдэлтэй гэх. Хуучин найз бүсгүйгээ дүүтэйгээ уулзаж байгааг мэдсэн тэрбээр ийнхүү дүүгийнхээ амийг бүрэлгэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment