Saturday, April 4, 2015

Суллагдсан Г.Сарангэрэл нэрээ солиулна

Суллагдсан Г.Сарангэрэл нэрээ солиулна

1 цаг 41 минутын өмнө

Хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдэлсэн Г.Сарангэрэл өчигдөр суллагдав. Түүнд сайд асан Х.Тэмүүжиний "нялх амраг" гэх нэрийг зүүлгэж, мөн хар тамхичин, биеэ үнэлэгч хэмээн нэр төрд нь халдсан гишүүн О.Баасанхүүгээс нэр төрөө сэргээлгэхээр тэрбум төгрөгийг шүүхээр дамжуулж нэхэмжилсэн билээ.

Гэтэл О.Баасанхүүг шүүх буруугүй хэмээн үзэж, өөрийнх нь талд шийдвэр гаргасан юм. Харин Г.Сарангэрэл болон өмгөөлөгч Г.Батбаяр нар суллагдсаных нь дараа энэ асуудлаар дахин хуулийн байгуулагад хандахаар болоод байгаа ажээ. Түүнчлэн суллагдангуутаа Г.Сарангэрэл нэрээ солиулахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment