Monday, April 27, 2015

Шварценеггер Том Крузыг таньдаггүй

Шварценеггер Том Крузыг таньдаггүй

1 цаг 44 минутын өмнө

Саяхны нэг өдөр Лас-Вегас хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог CinemaCon кино үзэсгэлэн болжээ. Тэнд Арнольд Шварценеггер, Том Круз зэрэг одод урилгаар оролцсон байна.


"Төмөр" хочит Арни "Биелэгдэшгүй даалгавар" киног төдийлөн сонирхож үзээгүй гэдэг нь тодорхой болов. Мань хүн гол дүрийн жүжигчнийг нь таниагүй гэнэ. Шварценеггер, Круз нар уулзтал Арнольд Томыг таниагүй аж.

Арнольд тайзан дээр гарч үг хэлээд танхим руу буух үеэр түүнтэй үг солихоор Том дөхөж очсон байна. Гэтэл Калифорни мужийн амбан захирагч асан эр Круз руу гайхсан янзтай харжээ. Тиймээс хүмүүс Шварценеггер Крузыг таниагүй хэмээн бодсон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment