Monday, April 27, 2015

“Дархан АЗЗА” компанид шаардлага хүргүүлэв

"Дархан АЗЗА" компанид шаардлага хүргүүлэв

1 цаг 0 минутын өмнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтэд шалгалт хийж дүгнэлтээ гаргажээ. "Дархан АЗЗА" төрийн өмчит компани нь Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхүүжилт авч ээлжит засварын ажил хийхээр өнгөрсөн онд гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хоёр км замын даланг сольж шинээр хучиж, 10 км замын суурийг хучилтын хамт шинэчилжээ.

Гэсэн ч хучлагад барзгаржилт, хагарлууд үүссэн, зарим хэсгийн хучилт цоорсон, хөвөөний материал урсаж, хучлагын ирмэг ил гарсан, шуудуу үерийн усанд угаагдсаныг шалгалтаар тогтоосон байна. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлээд байна.

Ийнхүү өгсөн хугацаанд зөрчлөө арилгахыг тус компанийн зүгээс мэдэгдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment