Харшлын тарилга хийж эхэлжээ
Өнөөдөр 15 цаг 3 минут
Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр энэ сарын 05-наас хийж эхэлсэн байна. Хавар, зуны улиралд ургамлын харшил хүмүүсийн дунд элбэг бий. Ингэхдээ ямар ургамлаасаа хамаараад хугацаа нь янз бүр байдаг.Дөрөвдүгээр сарын 15-наас модлог ургамал, тав, зургадугаар сараас эхлэн цэцэгт ургамлууд, долдугаар сарын дунд үеэс хог өвс ургамал тоосоо гөвдөг. Ерөнхийдөө зуны ногоон ургамал ургах цаг үргэлжлэхтэй зэрэгцээд харшил эхэлдэг байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment