Thursday, April 9, 2015

Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэ

Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэ

1 минутын өмнө

Нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн бүсэд суурьшсан 2507 айл өрх байгаагийн 70.2 хувь буюу 1759 нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй байна.

Тиймээс борооны улирал эхлэхээс өмнө үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлж, дахин төлөвлөлтийн бүсэд  газар  олгож байршуулах хэрэгтэй байгаа юм. Цаашид үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа айл өрхүүдийг даатгалын системд хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэх, олон нийтэд эдгээр газрын байршил, учруулах эрсдлийн талаар сурталчлах, хотын зурагт тэмдэглэх, вэб сайтад байршуулах, хориотой бүсийг тогтоож тэмдэгжүүлэх, суурьшлын бүс болгосон газруудад нөхөн сэргээлт хийж байгалийн гольдролд оруулах саналыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба  нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран танилцуулсан байна.

Уг саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжээд борооны улирал эхлэхээс өмнө иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах  хэрэгтэйг онцолжээ. Мөн эдгээр айл өрхөд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардах хуудас хүргүүлж, нэгдсэн судалгаа хийж, нүүлгэн шилжүүлж суурьшуулах газрыг товлон нийслэлийн удирдлагуудад танилцуулах аж. Энэхүү ажилд холбогдох бүх шатны байгууллагуудыг хамтран ажиллахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment