Monday, April 6, 2015

Роналдо томров

Роналдо томров

Өнөөдөр 11 цаг 26 минут


Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан, өдгөө Америкийн "Форт-Лодердэйл Страйкерс" багийн хувь эзэмшигч Роналдо ирээдүйд баг нь ямаршуухан наймаа хийх боломжтойг ярьжээ.

"Бид Месситэй гэрээ байгуулахын тулд би өөрийн халааснаас мөнгө гаргахад бэлэн байна. Бидний хүсэлд хязгаар гэж үгүй. Бид үнэхээр мундаг клуб болохыг хүсэж байна. Тиймээс яагаад Месси, Роналду нарын түвшний тоглогчдыг авч болохгүй гэж? Бидэнд хэдхэн жил л өгөөдөх. Тэгвэл бид үүнийг хийх болно. Үүнд боломжгүй зүйл гэж үгүй. АНУ бол хөлбөмбөгийн хөгжлийн хурдаараа Хятадын дараа орох тийм гүрэн. Дээр нь оддод Өмнөд Флоридагийн нөхцөл байдал, амьдралын чанар нь таалагдана. Хэн ч энд амьдрахаас татгалзахгүй байх" хэмээн Роналдо хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment