Monday, April 6, 2015

Мөсөн сумнаас болгоомжил!

Мөсөн сумнаас болгоомжил!

35 минутын өмнө

Саяхан л энэ жилийн сүүлчийн цас, анхны бороо орлоо хэмээн хөөрцөглөж байтал хаврын тэнгэр зангаа таниулж ганцхан өдрийн дотор өвөл ч ороогүй шахам их цасаар дарж орхилоо. Харин сүүлийн хоёр өдөр тэр их цас хайлж энд тэндхийн барилгын дээврээс хайлж, урссан ус шөнөдөө мөс болон хөлдөж, "үхлийн зэвсэг" болж байна. Тиймээс байшин, барилгын хаяагаар явж байгаа иргэдэд дээрээс мөс унаж, гэмтэж болзошгүй тул анхаарал болгоомжтой явахад илүүдэхгүй болов уу.

Манай хойд хөршид саяхан таван давхар орон сууцны доогуур явж байсан ээж, хүү хоёр дээр дээврээс мөс унасны улмаас хоёул хүнд бэртсэн байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ч гэсэн барилгынхаа дээврээс унжсан мөснүүдийг буулгаж аюулгүй болгох нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга хэмжээ болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment