Ману Жинобили удахгүй зодог тайлна
1 цаг 45 минутын өмнө

"Сан-Антонио Спөрс" багийн хамгаалагч Ману Жинобили Аргентины нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа зодог тайлж магадгүй гэдгээ хэлжээ.
"Би 38 настай хэдий ч "Спөрс" гэдэг мундаг багт тоглосоор л байна. Тэгэхээр болж байгаа юм байлгүй. Би 2008 оны түвшинд тоглож чадахгүй байгаа гэдэгтэйгээ эвлэрсэн. Гэхдээ л урьдын адил сагсан бөмбөгөөс таашаал авч сууна. Би урьдынх шигээ мундаг тоглогч байж чадахаа больсон гэдгээ ойлгосон. Цагтаа сагсан бөмбөг тоглож явсан мундаг тамирчидтай ярилцах үеэр тэд надад "Дахиад нэг улирал тоглочих. Тоглолтоос таашаал авах нь чухал" гэж хэлдэг юм. Би 19 жил тоглож байна. Энэ жил зодгоо тайлахгүй бол ирэх жил үүнийг хийх биз ээ" хэмээн Жинобили мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment