Ягр Дэлхийн аваргад оролцож магадгүй
1 цаг 30 минутын өмнө

Үндэсний хоккейн лигийн "Флорида Пантерз" багийн довтлогч Яромир Ягр ирэх сарын эхээр Чехийн нийслэл Прага болон Острава хотуудад зохиогдох 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багтаа тоглож магадгүй гэнэ.
43 настай чех хоккейч Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн ээлжит улирлыг дуусгаад нутагтаа очин шигшээтэйгээ нэгдэх бололтой. Гэхдээ тэр уг тэмцээнд баттай оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ягр шигшээ багтайгаа хамт 1998 оны олимпод аваргалж, 2006 оны олимпийн мөнгөн медаль зүүж, 2005 болон 2010 онуудын Дэлхийн аварга болж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment