Thursday, April 9, 2015

Фэррелл Уильямс ”МакДоналдс”-ынхныг залхаажээ

Фэррелл Уильямс "МакДоналдс"-ынхныг залхаажээ

1 цаг 4 минутын өмнө

Ихэнхи алдартнуудын амьдралын замнал тун ярвигтай, хэцүү бэрхийг давж тэрхүү өндөрлөгт хүрсэн байдаг. Тэдний амжилтын гол зарчим нь зорьсондоо хүрэн хүртлээ бууж өгөлгүй урагшлах. Алдарт "Happy" дуугаараа олны өмнө гарч ирсэн ч урьд нь Бритни Спирс, Шакира, Нэлли, Жастин Тимберлэйк зэрэг олон алдартнуудтай хамтран ажиллаж, гаргасан цомгууд нь хит болж байсан нууцлаг продюссер Фэррелл Уильямс ч мөн адил энэхүү замаар явж иржээ.

Тэрбээр өсвөр насандаа түргэн хоолны сүлжээ болох МакДоналдсын гурван ч салбарт ажилд орсон гэнэ. "Би их залхуу байсан. Эцэст нь тэд намайг ямар ч нэмэргүй амьтан гэдгийг ойлгосон байх. Би тахианы мах сайн идэхээс өөр ид шидгүй байсан юм" хэмээн дуучин эр ярьсан байна. Түүнийг хэдийгээр халсан ч шартай залуу эргэж "МакДоналдс"-т ажилд орсоор байсан гэнэ. Харин хэдэн жилийн дараа Фэррелл "I"m Lovin It" хэмээх дуугаа зохиож Жастин Тимберлэйкээр дуулуулсан нь "МакДоналдс"-ын сурталчилгааны дуу болсон гэдэг.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment