Thursday, April 9, 2015

Жаалхүү төгөлдөр хууран дээрээс унаж амиа алдсан уу?

Жаалхүү төгөлдөр хууран дээрээс унаж амиа алдсан уу?

22 минутын өмнө

Гурван настай хүүгээ сандлаар зодож амийг нь хохироосон хэрэг гарлаа гэсэн мэдээлэл нийгмийг цочирдуулсан. 42 настай согтуу эцэг нь модон сандлаар нүдсээр байгаад амийг нь хохироосон гэх ойлголтыг хуулийн байгууллагаас олон нийтэд өгсөн ч үүнийг ар гэрийнхэн нь үгүйсгэж эхэлжээ. Гэр бүлийнхэн нь хүүхдээ төгөлдөр хууран дээрээсээ халтирч унаад төмөр сандал мөргөсөн гэж ярьжээ.

Хүү маань гуравхан настай учраас сүнс нь амрахгүй. Үнэн мөнийг нь тогтоогоогүй байхад битгий янз бүрийн юм бичээч хэмээн гэр бүлийнхэн нь хүссэн аж. Тэр айл нэг хүү, бас нэг өсвөр насны охинтой гэнэ. Хүүгийн ээж, эмээ нь яах вэ гэж бодоход өсвөр насны охин нь амиа хорлочихвий гэхээс гэр бүлийнхэн нь айж байгаа талаар ийнхүү учирласан байна. Тиймээс хэргийн үнэн зөв шийдэгдээгүй байхад янз бүрийн мэдээлэл тараахгүй байхыг хүсчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment