Thursday, April 2, 2015

Хоёр удаа жэк-пот хожжээ

Хоёр удаа жэк-пот хожжээ

1 цаг 10 минутын өмнө

Британийн Сканторп хотын нэгэн гэр бүлийн хос EuroMillions сугалааны томоохон хожлыг хоёр дахь удаагаа хүртжээ. Дэвид Лонг, Кэтлин Маккензи нар саяхан яг хоёр жилийн өмнөх шигээ нэг сая фунт стерлинг хожсон байна. Энэ удаад тэд мөн урамшуулал болгож Jaguar загварын автомашиныг авах юм.

"Энэ бол маш ховор тохиолдол. Амьдралдаа ядаж ганц удаа жэк-пот хожсон хүн шоконд ордог юм шүү дээ. Тэгэхээр хоёр удаа том хожил авсан хүмүүсийн сэтгэл санааны байдал ямар байгааг төсөөлөхөд ойлгомжтой биз ээ" гэж сугалааг зохион байгуулагчид тайлбарлав.

Гэр бүлийн хос хоёр дахь ялалтаа авах магадлал 253 тэрбумд ганцхан байсан гэнэ. Мөн энэ мэдээ дөрөвдүгээр сарын 01-ний хошигнол биш гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment