Thursday, April 23, 2015

Хураасан жийпнүүдийг хилийн заставт хандивлана

Хураасан жийпнүүдийг хилийн заставт хандивлана

1 цаг 48 минутын өмнө

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг төрийн алба хаагчдын бензин их иддэг том оврын жийпнүүдийг хураан авч улсын орлого болгох шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Уг машинуудыг хураан авах ажлыг ТӨХ-нд үүрэгдсэн бөгөөд хурган дарга нар жийпнээсээ салахгүй багагүй хэл ам хийсэн ч өнөөдрийн байдлаар 60 гаруй машин хураагдсан байгаа аж.

Хураагдсан машинуудыг зүгээр хадгалж байхаар хэрэгцээтэй газар нь өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргаж, хилийн застав, хилийн боомтуудад хуваарилахаар болжээ. Тиймээс ТӨХ-ны даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонгын ярьснаар хилийн боомтод зургааг нь, хилийн заставуудад үлдсэнийг нь хуваарилах бодолтой байгаа гэнэ. Ийнхүү хилийн заставынхан том хар жийпнүүд хөлөглөх нь тодорхой болов. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment