Wednesday, April 1, 2015

Т.Аюурсайхан, Э.Бат-Үүл нар үзэлцэхээр шийджээ

Т.Аюурсайхан, Э.Бат-Үүл нар үзэлцэхээр шийджээ

1 цаг 11 минутын өмнө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр хотын дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн холбогдох удирдлагуудыг шүүхэд өгөх юм байна. Учир нь, ШӨХТГ-аас НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус гэсэн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тиймээс нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хүргүүлэхээр болжээ.

Гэвч хотын удирдлагууд өөрсдийгөө хууль зөрчөөгүй хэмээх тайлбарыг хийгээд байгаа аж. Ийнхүү ард түмний талд нийцсэн шийдвэр гаргадаг Т.Аюурсайхан хотын дарга Э.Бат-Үүл болоод хэсэг удирдлагуудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment