Wednesday, April 1, 2015

Эгч, дүү гурав нэг өдөр хуримаа хийжээ (видео)

Эгч, дүү гурав нэг өдөр хуримаа хийжээ (видео)

1 цаг 3 минутын өмнө

Бразилийн Пасу-Фунду хотод амьдардаг Рафаэла, Рошель, Тагиан Бини гэдэг ихэр гурван бүсгүй нэг өдөр хамтдаа хуримаа хийн нөхөрт гарчээ. 29 настай сүйт бүсгүйчүүд бараг ялгагдахгүй шахуу хуримын даашинзтай байсан бөгөөд үсээ адилхан засуулж, нүүр амаа ижилхэн буджээ.

Тэдний сүйт харчуул ч адилхан хослол өмсөөд зогсохгүй үсээ ижилхэн засуулсан гэнэ. Гурван ихэр бүсгүйн ирээдүйн нөхрүүд сүмийн гонхны өмнө очоод эхнэрүүдээ андуурч магадгүй хэмээн айж байсан ч азаар тийм зүйл болоогүй аж.

"Сүм рүү орж ирсэн эгч, дүү гурвын хэн нь миний сүйт бүсгүй гэдгийг би шууд л ойлгосон. Учир нь, тэр эгч, дүү гурвын хамгийн үзэсгэлэнтэй нь байсан юм" хэмээн нэгэн сүйт хархүү хэлжээ. Гурван залуутай хуримлахаасаа өмнө эгч, дүү гурав байнга нэг нэгнийхээ дүрд орж жүжиглэн тэднийг тоймгүй их зовоосон гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment