Богд уулан дахь түймрийг бүрэн унтраажээ
Өчигдөр 14 цаг 43 минут

Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж Богдхан уул, ногоон бүсээр эргүүл шалгалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн Онцгой комиссын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгаварт 2015 оны 3 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон. Иймд иргэд, олон нийт нийслэлийн ногоон бүсэд дээрх хугацаанд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас дахин дахин анхааруулж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment