Вера Брежнева сүйн бөгжөө гайхуулав
Өчигдөр 14 цаг 20 минут

Тэрхүү бөгжтэй гарынхаа гэрэл зургийг Вера өөрөө цахим сүлжээнд байршуулсан аж. Гэхдээ дуучин бүсгүй чухам ямар учиртай бөгж түүний ядам хуруунд зүүлттэй байгааг дэлгэхийг хүссэнгүй. Харин ч шүтэн бишрэгчдээ догдлуулах үүднээс гэрэл зургийн дор "Владик, чиний Вера ирчихлээ. Жаахан унтаад орой уулзалттай шүү" хэмээн бичжээ.
Гэтэл дийлэнх шүтэн бишрэгчид нь Владик гэдэг тэр зүйл бол эрэгтэй хүн биш, харин Брежневагийн тоглолт хийхээр төлөвлөсөн Владивосток хот гэдгийг түвэггүйхэн ойлгосон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment