Бөөлж байгаад гал алджээ
Өчигдөр 14 цаг 40 минут
Иргэдийн хайнга байдлаас үүдэлтэйгээр гал түймэр гарах явдал салхи шуурга ихтэй хаврын улиралд улам нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Нийслэлд нийт найман түймэр гарснаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын аманд гарсан гал тус амны овоонд уугиулсан арцнаас болж гарчээ.Мөн Сэлхийн зусланд талбайн өвс шатсанаас болж гал гарсан байна. Түүнчлэн Төв аймаг Эрдэнэсумын Цагаан тунгалаг гэх газар Налайх дүүргийн 3 дугаар хорооны 44 настай Э гэгч бөөлж байгаад гал алдсаны улмаас түймэр гарчээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment