Monday, April 27, 2015

Сүйт хархүүгээ хүүхэлдэйгээр сольжээ

Сүйт хархүүгээ хүүхэлдэйгээр сольжээ

2 минутын өмнө

Нью-Йорк хотын оршин суугч Эйприл Брүүкер гэдэг бүсгүй хүүхэлдэйтэй нь дэндүү ихээр харддаг сүйт хархүүгээ хаясан байна. Хайртай бүсгүйнх нь гэрт 16 хүүхэлдэй нь байнга байдаг бөгөөд тэднийгээ Эйприл өөрийн хүүхэд гэж хэлдэг нь залууд таалагдаагүй аж. Брүүкер бүсгүй тэдэндээ зориулж тусгайлан унтлагын өрөө зэхэж өгчээ. Нэг л өдөр хайртай залуу нь түүнд сонголтоо хийхийг санал болгосон гэнэ. 30 настай Эйприл бүсгүй эхлээд өөрийн хоббиноос татгалзахыг зөвшөөрсөн ч найман сарын дараа сүйт залуугаа хаяад тоглоомнууд дээрээ эргэж очсон байна.

Тэрбээр хүүхэлдэйнүүдгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж өөрийн гаргасан шийдвэрийг тайлбарлав. "Бид үерхэж эхлээд дөрвөн сар болж байтал хайртай залуу маань намайг тэдэнтэй хардаж эхэлсэн. Тэр өөрийнх нь эхнэрт хэзээ ч тоглоом байх ёсгүй гэж мэдэгдсэн" хэмээн Эйприл онцолжээ.

Брүүкер бүсгүй тэдгээр хүүхэлдэйнүүдээ 13 настайдаа цуглуулж эхэлсэн гэнэ. Сүүлийн арван жилийн хугацаанд бүсгүй тэдэндээ зориулж 200 мянган доллар зарлагадсан аж. Бүсгүй үе үе АНУ-ын янз бүрийн хотуудад өөрийн тоглоомнуудтай очиж тоглолт хийдэг бөгөөд тэр их мөнгийг хувцас худалдан авч, үсийг нь засч янзлуулах, хүүхэлдэйнүүдээ тээвэрлэхэд зарцуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment