Monday, April 27, 2015

Монос Групп хээрийн түймэрт өртсөн аймаг сумдуудад тусламж үзүүлэв

Монос Групп хээрийн түймэрт өртсөн аймаг сумдуудад тусламж үзүүлэв

Өчигдөр 15 цаг 26 минут

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэйн улмаас тал, хээрийн түймэр асаж их хэмжээний гамшиг нүүрлээд байна. Ялангуяа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь түймэрт автаж, олон айл гэр оронгүй болж, мал сүрэг амьдаар шатаж нэрвэгдээд байна. Энэ үед Монос Группээс Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт өртөөд буй орон нутгийн иргэд болон ОБЕГ-ийн ажилчидад бэлэн мөнгө болон эм, эмнэлгийн тусламж хэрэгсэл бүхийн нийт 17 сая төргийн үнийн дүнгийн тусламжийг 4 сарын 25-нд хүргүүллээ.

Одоогийн байдлаар тус аймгуудад гараад буй түймрийг бүрэн унтраасан ба аймгуудын эрүүл мэндийн газрын эмч төлөөлөгч нар ажиллаж, гамшигт өртсөн иргэдэд эмчийн үзлэг болоод бусад эрүүл мэндийн тусламжийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Үүнтэй холбогдуулан Нийт иргэддээ урин дулаан цаг ирж байгаатай холбоотой амралт зугаалгаар явах, ойр салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж татсан тамхи асаасан галаа сайтар унтарааж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment