Малкин "Питтсбург"-т үлдэнэ
50 минутын өмнө

Хоккейн "Питтсбург Пингуинс" багийн довтлогч Евгений Малкин өөрийн ирээдүйн тухай ярьжээ.
"Надад энэ баг таалагддаг. Сайн баг бүрэлдсэн байгаа. Өнгөрсөн улиралд бид нэгдмэл байж чадсан. Манайхан их сайн залуус. Зарим нэг тоглогчдын бэртлүүд нөлөөлөх шиг боллоо. Бид гурван сайн хамгаалагчаа алдсан. Амаргүй улирал байлаа. Би ч гэсэн хоёр, гурван удаа бэртээд авсан. Бид сайн тоглогчидтой хэдий ч лигийн шилдэг багтай хүч тулгарсан. Би энэ хотод амьдрах дуртай. Эндээ үлдэхийг хүсэж байна. Сайхан байшинтай болсон. Аав, ээж маань ч энэ газарт идээшсэн. Бид Стэнлигийн цомыг нэг удаа хүртээд байгаа. Сидни, Марк-Андре бид хэд дахин үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү" хэмээн Малкин өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment